"Хүний эрхэд ээлтэй сургууль" хөтөлбөрийн тухай

Эмнести Интернэшнлийн Хүний Эрхэд Ээлтэй Сургууль нь сургуульд хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр юм. Хөтөлбөр нь сургуулийн зорилго бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг шигтгэж хамт олныг дэмжин хүний эрхийн соёлыг бий болгохыг зорьдог. Төслийн туршилтыг Эмнести Интернэшнлийн салбар байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд бүсийн болон дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөтөлбөрийн зорилго

НҮБ-ын ХЭБ-ын Дэлхийн Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хүний эрхийг бүхий л сургууль боловсролын тогтолцоогоор болон сургалтын орчноор дамжуулан хэрэгжүүлэх арга замыг дээшлүүлэх, энэ нь бусад сургуулиуд үлгэр жишээ болгохуйц “Хүний эрхэд ээлтэй сургууль”-ийн загвар сургуулийг бий болгох, үүнд Засгийн газруудад нөлөөлөхөд оршно.

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль нь математик, мэдээлэл зүй, англи хэл, химийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулахаас гадна өмнө олон жил уламжлал болон явагдаж ирсэн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн техник технологийн сургалт хэвээр хадгалагдан үлдсэн болно.Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 7-р анги төгссөн математик, мэдээлэл зүй, англи хэл, химийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдах чадвартай, зохион бүтээх авьяас сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруулах замаар элсүүлж авдаг

Publication

Human Rights Friendly Schools Brochure Download in pdf (10MB)

Хүний эрхэд ээлтэй сургуулиуд

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль

Эрдэнэт хотын Баян-өндөр цогцолбор сургууль

Дархан хотын 19-р сургууль

Дархан хотын "Од" Цогцолбор Сургууль