Төслийн зорилго

Төсөл нь НҮБ-ын ХЭБ-ын Дэлхийн Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хүний эрхийг ЕБС-ийнтогтолцоонд бүхий л сургууль боловсролын тогтолцоогоор болон сургалтын орчноор дамжуулан хэрэгжүүлэх арга замыг дээшлүүлэх, энэ нь дэлхий нийтээр хэрэглэж болох бөгөөд бусад сургуулиуд үлгэр жишээ болгохуйц “Хүний эрхэд ээлтэй сургууль”-ийн загвар сургуулийг бий болгох, үүнд Засгийн газруудад нөлөөлөхөд оршно.

Зорилтууд:

•Сургуулийн амьдралын бүхий л хэсгүүдэд хүний эрхийг нэгтгэх сургууль түшиглэсэн аргыг дэмжих замаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
•Дэлхийн бусад орны болон дотоодын бусад сургуулиудад үлгэр болохуйц хүний эрхэд ээлтэй загвар сургуулийг бий болгох
•Хүний эрхийг сургуулийн амьдралд нэгтгэх талаар дэлхийн 14 орны Эмнести Интернэшнлийн секц болон дэлхийн янз бүрийн бүс нутагт орших 17 сургуулийн чадавхийг бэхжүүлэх
•Оролцогч улсуудын хооронд тэргүүн туршлага солилцох ажлыг дэмжих зорилгоор секцүүдийн болон сургуулиудын хооронд сүлжээ бий болгох
•Хүний эрхийг албан боловсролын тогтолцоонд нэгтгэх чиглэлээр тэргүүн туршлага болохуйц гарын авлага, материалуудын багцыг боловсруулах,
•Төслийг хэрэгжүүлж байгаа орнуудын секцүүд, сургуулиудын туршлага дээр үндэслэн хүний эрхэд ээлтэй сургуулийн нийтлэг зарчмууд болон стандартыг боловсруулах болно.

Publication

Human Rights Friendly Schools Brochure Download in pdf (10MB)

Хүний эрхэд ээлтэй сургуулиуд

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль

Эрдэнэт хотын Баян-өндөр цогцолбор сургууль

Дархан хотын 19-р сургууль

Дархан хотын "Од" Цогцолбор Сургууль